Shildeg togloomiin site-uudaas taniltsuulj bn...

7.03.2008

Stop Disasters!
Интэрнэтийн тоглоомнууд нь гай гамшгийн эсрэг хот тосгодыг хэрхэн аюулгүй барьж байгуулах аргыг хүүхдэд зааж таниулах зорилготой. Байшин барилгын байрлал, барилгын материалын ялгааг хэрхэн гаргаж тоглох, гай гамшиг учирсан тохиолдолд хэрхэн урьдчилан анхааруулах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг яаж гаргах, тэр мэдлэг нь тэдний амь насыг амарч байгаагаар хүүхдүүд тоглож сурах юм. НҮБ/Гай гамшгийг багасгах Олон Улсын Стратеги, Олон хэлний сонголттой, Сургалтын сайн нөөцтэй.

McDonald’s Video Game
Мак Доналд маягийн ямар нэг корпорацийн хувьд мөнгө олох нь тийм ч амар биш. Сэндвич бүрийн ард та цогц боловсруулалтыг хийх ёстой байдаг. Бэлчээр бий болгохоос нядалгааны газар аваачих, рестаронын зохион байгуулалтаас брэнд бүтээгдхүүн болгох. Дэлхий дээрх хамгийн том компаниудын нэг болгох бүхий л бохир аргуудыг та нээж олно. Олон хэлний тайлбартай. Нэтгүй тоглох боломжтой.

WolfQuest
Шар чулуутын үндэсний Парк дахь зэрлэг чонын амьдралаар амьдарсанаар чонын экологийн талаар суралцах болно. Нэтээр ганцаар болон найзуудтайгаа тоглох боломжтой. Олон тоглогчдын даалгавар, зэрлэг онгон байгалийг нээх, хандгай агнаж, гаднын чоныг зайлуулж, найз нөхдөө олно. Цаашилбал, гэр бүлийн багц, бэлтрэгээ хэрхэн өсгөх, өөрийн сүргийг хамгаалах зэргээс таны амжилт ихээхэн хамаарна. Миннестота Амьтаны Хүрээлэн,

Posted by Bayarjii at 2:26 PM 1 comments Links to this post

Une tsenetei ugsiig sanaj yavah heregtei shuu...

6.12.2008

Une tsenetei ugsiig sanaj yavah heregtei. Namaig tuv aimagiin arvan jiliin Humuun tsogtsolbor surguuliin ahlah angid bhad manai pizikiin bagshiin helsen neg iim ug bdagiin shuu

Хийе гэсэн хүн арга зам хайна
Хийхгүй гэсэн хүн аян шалтаг хайна.

П.Сандагдулам

Posted by Bayarjii at 3:24 PM 0 comments Links to this post

Сайхан ааш эмэгтэй хүний чимэг

6.02.2008

Сэтгэл санаагаа засах олон арга байдаг. Өөрийн бие организмд өөдрөг сайхан сэтгэлийн даавар ялгарах бүх нөхцөл боломжийг үүсгэж, өдөр тутмын стрессийн хор уршгийг даван туулж, ахуйн бүхий л баяр хөөрийг бүрэн дүүрэн амсахын тулд нилээдгүй хүчин чармайлт, зориг хэрэгтэй. Үүнд:

  1. Баяр цэнгэлийн даавар ялгаруулах хамгийн энгийн арга бол шоколад, гадил, бялуу зэрэг амттанг идэх явдал юм. Гэхдээ амттан, чихэрлэг, өөх тостой хоол хүнс таргалуулдаг гэдэг бодол энэ бүхнийг идсэн таашаалыг үгүй хийх магадлалтай. Ийм учраас та өөрөө шийд, нэг бол туранхай, бүх ертөнцөд уурлаж уцаарлан явах, эсвэл эрүүл цатгалан байж, сэтгэл санааны хувьд тогтвортой байхын аль нэгнийг сонго. Туранхай хүүхнүүдийг бодвол махлагдуу эмэгтэйчүүдийн биед эндорфин илүү идэвхтэй ялгардаг байна. Та эсвэл элдэв амттаныг ашигтай витаминуудаар орлуулж болно, хамгийн тохиромжтой нь В бүлгийн витамин шүү.
  2. Та өглөө сэрүүлэг дуугармагц орноос босон харайхаа боль, нүдээ нээхээс өмнө орондоо сайхан суниаж, бас инээмсэглэ. Өдрийн турш таваас доошгүй удаа суниаж инээмсэглэх энэ дасгалыг хийгээрэй. Хэрэв албан өрөөндөө хийхээс ичээд байвал хаалгаа түгжиж байгаад эсвэл жорлонд ороод дасгалаа хий.
  3. Ультра ягаан туяа ашигтай. Харин намар, өвлийн цагт хиймлээр биеэ шарах аппарат эсвэл гэрийн ультра ягаан чийдэнг хэрэглэ. Хэрэв та архаг ядаргаа, аймаар стресст ороогүй бол 7 хоногт 1-2 удаа, тус бүр 7-10 минут шарахад хангалттай.
  4. Иллэг сайхан аашинд мөн нөлөөлнө. Уг нь бүх биеийн иллэг хийлгэвэл сайн. Алга болон хөлийн уланд биологийн идэвхтэй асар олон цэгүүд байдаг учраас бараг л биеийн бүх системүүдийн ажиллагааг идэвхжүүлдэг. Хэрэв боломжгүй бол гоо сайханд орж маникюр хийлгээрэй. Мэргэжлийн хүнээр хийлгэвэл илүү сайн.
  5. Нохой, муур, тоть, загас зэрэг гэрийн тэжээмэл амьтад сэтгэл санааны байдалд их үүрэгтэй. Эдгээр амьтдын хажууд байхад хүний биед баяр цэнгэлийн дааврууд аяндаа ялгарч эхэлдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Хэрэв та гэртээ амьтан тэжээдэггүй бол гэрийн тэжээмэл амьтантай найз нөхдийнхөө зочилж очиж болно шүү дээ.
  6. Зорьсон зорилгодоо хүрэх нь баяр хөөрийн даавар ялгарах эх булаг. Та нимгэн дэвтэр аваад шинэ хуудас бүрт зорилгоо бич, өдөр тутам, маш энгийн, хими цэвэрлэгээ орж, хувцсаа өгөх гэх мэт. Доор нь үүний тулд юу хийх ёстойгоо дэс дараалан бич. Ингээд хийж гүйцэтгэсэн бүхнээ нэг нэгээр нь зурж дар. Ингэж дарах маш их баяр хөөр авчирдаг. Дотор санаандаа бодоод хийж гүйцэтгэх нэг хэрэг, харин баримтжуулаад дараа нь үүнийгээ биелүүлэх огт өөр шүү.
  7. Хайр дурлал бол аз жаргалтай байх хамгийн баялаг эх булаг. Намар ойртохын зэрэгцээ хүмүүсийн романтик хандлага ихэсдэг, үүнийг ашигла. Гэр бүлтэй хүмүүс хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх талаар бод. Хүн өөрийгөө өмгөөлөл хамгаалал дор, амгалан тайван байгааг мэдэрсэн үед жишээлбэл ханийнхаа хажууд байхдаа эндорфин их ялгаруулдаг. Мэдээж сексийн тухай мартаж болохгүй...

Posted by Bayarjii at 2:42 PM 0 comments Links to this post