Мэдээллийн технологийн бизнес яагаад дампуурдаг вэ?

5.17.2008

Майкл Кригсман, Асурет, Инк компанийн гүйцэтэх захирал


Мэдээллийн технологийн шинэ санаачлагууд ерөнхийдөө бизнес, зохион байгуулалт, соёлын шалтгааны улмаас амжилтгүй болох нь олонтаа. Төслийн удирдлага техникийн болон техникийн бус асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээс амжилт, бүтэлгүйтэл шууд хамаардаг. Өнөөдөр мэдээллийн технологийн бизнэс дампуурах асуудал ноцтой хэвээр байна Төслийн удирдагч хүмүүс, үйлдвэрлэл, технологийг чадамгай удирдан зохицуулсны үндсэн дээр мэдээллийн технологийн төслийг амжилттай болгодог.
Тэгвэл дээр мэдээллийн технологийн төсөл бизнэсийг амжилттай явуулахын тулд, дампуурахгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Үүнд:



  1. Харилцаа холбоо муу байх. Байгууллагын
    төслүүд ихэвчлэн олон тооны хүнийг хамруулдаг. Энэ нь тухайн байгууллагын
    бүх түвшний хүмүүсийг тогтмол харилцаа холбоотой ажиллахыг шаардана. Харилцаа холбооны хүчирхэг стратеги
    боловсруулснаар энэхүү асуудлыг шийдвэрлэхэд тусална.

  2. Өөрчлөлтийн нөлөөг дутуу үнэлэх буюу үл
    хайхрах.
    Энэ бол өөрчлөлтийн менежмент муу байгааг илэрхийлэх нэг хэллэг юм.
    Хүмүүст өөрсдөд нь ашигтай болохыг
    (WIIFM буюу “what’s in it
    for me”)
    ойлгуулах хэрэгтэй. Өөрчлөлтийг эсэргүүцэх нь ямар ч төслийг
    амжилтгүй болгож болно. Таны санаачлагыг ихээхэн нөлөөтэй хүн авч явах
    ёстой.

  3. Удирдлага дутагдах. Мэдээллийн
    технологийн салбарт ажиллах удирдагч хүн технологи, бизнес, хүмүүс гэсэн
    гурван үндсэн чиглэлээр гаргууд мэргэшсэн байх шаардлагатай. Хэрэв
    удирдагч хүнд дээрх гурван зүйлсийн аль нэг нь байхгүй бол таны санаачлага
    нурна гэсэн үг.

  4. Удирдах албан тушаалтны хүчтэй дэмжлэг
    байхгүй байх.
    Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн
    байгууллагад өндөр албан тушаал хашдаг, ихээхэн нөлөө бүхий хүнээс дэмжлэг
    авах ёстой.

  5. Төслийн менежмент муу байх. Олон
    тохиолдолд томоохон байгууллагуудын санаачлага нь зөв тодорхойлж удирдан
    зохион байгуулах шаардлагатай маш олон логистикийг өөртөө агуулдаг.

  6. Хангалтгүй төлөвлөлт хийх. Энэ нь мөн
    бодит бус таамаглалын төрөлд хамаарна.
    SOA зэрэг санаачлагуудад сайтар бодож боловсруулсан стратеги байх хэрэгтэй.
    Мэдээллийн технологийн олон жижиг бизнес тэвчээр гаргаж үүнийг хийдэггүй
    бөгөөд тавьсан зорилгоо хэрхэн биелүүлэх талаар бодохгүйгээр төслөө шууд
    яаран хэрэгжүүлж эхэлдэг.

  7. Хямд зардлаар хийхийг оролдох. Байгууллагууд
    бүгд үүнийг хүсдэг боловч цаг хугацаа, мөнгө зарцуулахыг хүсдэггүй. Олон
    хүн энэ стратегийг ашиглаж төслөө дуусгадаг боловч төсвөө хэтрүүлэх,
    хугацаа хожимдох, олон онцлог шинжүүдээ гээх, хам хум хийсний улмаас янз
    бүрийн чанарын болон боловсруулалтын асуудлууд гарч ирдгийг миний бие
    анзаарч байсан билээ.

  8. Техникийн мэдлэг дутмаг байх. Та мэдээж
    надаар мухар олгойгоо авахуулахгүй. Тиймээс технологийн наад захын
    мэдлэггүй буюу өчүүхэн мэдлэгтэй хүнд байгууллагынхаа санаачлагыг даатгахыг
    та хүсэх үү?

  9. Эдийн засгийн үндэслэлгүй байх. Та бусад
    бүх асуудлыг зөв шийдвэрлэж болох хэдий ч бизнесийн ач холбогдол байхгүй
    бол дэмий цагаа үрж байна гэсэн үг.

  10. Үйлчилгээ үзүүлэгчдийг удирдах менежмент
    муу байх.
    Хүмүүс өндөр цалинтай зөвлөхүүдийг хөлслөөд дур зоргоор нь тавьдаг.
    Тэдгээрийн хийж бүтээж байгаа ажил нь таны шаардлага, стандарт, хэрэгцээ,
    цаг хугацаанд нийцсэн байх ёстой.

Posted by Bayarjii at 5:52 PM 0 comments